Жэжү аралруу анх удаа машинтай явж үзлээ. Солонгост байдаг залуус ингэж явахыг хүсвэл холбогдож зөвлөгөө аваарай. instagram : boyo.nmn_official * Усан онгоцоор Жэжү арал хүртэлх билет захиалах : -한일고속페리 - Hanilexpress https://www.hanilexpress.co.kr -3 төрлийн усан онгоцноос хамгийн хурдан буюу Wando арлаас хөдлөх SILVER CLOUD онгоц нь Жэжү арал хүртэл 2 цаг 40 мин зарцуулах тул хамгийн тохиромжтой санагдсан. -Машин, мотоцикл, унадаг дугуй тээвэрлэх болон зорчих тасалбар, усан онгоцны цагийн хуваарь зэргийг дээрх сайтаас үзнэ үү. * Усан онгоц хөдлөх Wando арлын боомтын хаяг : -완도항 연안여객선터미널 -전라남도 완도군 완도읍 장보고대로 339 -339, Jangbogo-daero, Wando-eup, Wando-gun, Jeollanam-do, Republic of Korea * Бүртгэл хэсэгт бусад зорчигчидоо буулгаад машинтайгаа усан онгоцонд ачих хэсэгт очин тасалбараа шалгуулснаар усан онгоцонд машинаа оруулж байрлуулна. Ингэхдээ жолооч ганцаараа явах ёстой бөгөөд машинаа байрлуулсны дараа зорчигч бүртгэх хэсэгт очин бүртгүүлснээр усан онгоцонд сууна. * Далайд гарахаар дотор муухайрдаг бол хөдлөхөөс өмнө терминал дотор байрлах жижиг дэлгүүрээс эм авж уугаарай (мольми яг -гээд хэлэхэд болно) #jeju #aylal #solongos #korea #tent_tour #cartour #jejutour #제주도 #제주캠핑 #비양도 #우도 #캠핑 #camping #cartour

jejujeju islandcampingcamp캠핑제주제주 캠핑aylalmaihanмайханмайхантай аялал